М.Ариунболд: Хүнд даацын машинууд нийтийн эзэмшлийн зам эвдэж байна
Written by Сүрэнжав Friday, 04 May 2012 07:49
Нийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаар шинээр тавьсан болон засвар шинэчлэлт хийгдсэн замууд жилийн нүүр үзэлгүй эвдэрч, цөмөрч байгаа. Үүнээс үүдэн ачааны автомашинуудыг даацаас нь хамаарч, хязгаарлалт хийж байгаа талаар Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Ариунболдоос тодрууллаа.





